09:47
13.06.2026
Бямба
Забайкаль, Монголын хилийн боомтуудын шинэчлэлийн асуудлыг Төлөвлөлт, хөгжлийн яаманд хэлэлцлээ
Забайкалийн хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яаманд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Үүний хүрээнд 2026 онд Забайкалийн хязгаарын Засгийн газар болон Монгол Улсын Хэнтий аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар төлөвлөж байна.
Уулзалтаар Орос-Монголын хил дээр байрлах боомтуудыг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх асуудлыг голчлон хөндлөө. Тодруулбал, “Соловьевск” олон улсын автомашины боомт (МАПП Соловьевск) болон “Дээд Ульхун” хоёр талын автомашины боомтыг (ДАПП Верхний Ульхун) 2027 оны эцэс гэхэд бүрэн шинэчилж дуусгахаар төлөвлөж байна. Мөн үүний зэрэгцээ “Соловьевск” төмөр замын боомтыг (ЖДПП Соловьевск) өргөтгөн засварлахаар төлөвлөгөөнд тусгажээ.
Эх сурвалж: Забайкалийн Төлөвлөлтийн яамны хэвлэлийн алба
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.