10:15
04.08.2026
Мягмар
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дорно дахины судар бичгийн хүрээлэнд зочлов
11.06.26 20:35

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцох үеэрээ тус хотын Дорно дахины судар бичгийн хүрээлэнд 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зочлов.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Х.Жангабыл нарыг Санкт-Петербург хотын Дорно дахины судар бичгийн хүрээлэнгийн Төв Азийн секторын эрхлэгч, монголч эрдэмтэн, доктор И.В.Кульганек, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.С.Яхонтова, тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “MONGOLICA” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, доктор Д.А.Носов нар хүлээн авч уулзав.

Төлөөлөгчид Санкт-Петербург хотын Дорно дахины судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, тус хүрээлэнгийн музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёл, оюун санааны үнэт өв болсон эртний судар бичгүүдийн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхсон.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тодорхой асуудлыг хөндөн ажил хэрэгч санал солилцсон бөгөөд тус хүрээлэнгийн эрдэмтэн мэргэдийн монгол судлалд оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон үнэлж, цаашдын эрдэм шинжилгээний ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Уулзалтын төгсгөлд Санкт-Петербург хотын Дорно дахины судар бичгийн хүрээлэнгийн Төв Азийн секторын эрхлэгч, монголч эрдэмтэн, доктор И.В.Кульганек Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны номын санд зориулж монгол судлалын ач холбогдол бүхий ном, бүтээлийн дээжийг тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаярт гардуулав.

Эх сурвалж: Посольство Монголии в РФ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.