АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины хямралыг зохицуулах асуудалд ахиц гарна гэж найдаж байна. ТАСС-ын мэдээлснээр, тэрбээр энэ тухай Мичиган муж руу нисэхийн өмнө Вашингтоны ойролцоох Эндрюсийн цэргийн баазад сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Сэтгүүлчид Трампаас түүний тусгай элч Стив Уиткоффын ОХУ-д хийсэн айлчлалын зорилгын талаар тайлбар хийхийг хүссэн байна.
Трамп: “Тэр хэд хэдэн асуудлыг ярилцахаар явсан. Украинтай холбоотой энэ зөрчилдөөнд, миний бодоход, ямар нэгэн зүйл өөрчлөгдөх байх. Түүнчлэн бид Байденый засаг захиргааны үед удаан хугацаагаар хоригдсон нэгэн сайн хүнийг буцааж авчирсан. Бид түүнийг эргүүлэн авчирлаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ТАСС