БНХАУ-ын Дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар болох гэж буй төрийн айлчлалынхаа үеэр хоёр талын харилцаа, бүхий л салбарын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцоно гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч тавдугаар сарын 18-ны өдөр мэдэгдлээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Владимир Путин БНХАУ-ын Дарга Си Жинпиний урилгаар тавдугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх юм. Энэ нь Ерөнхийлөгч В.Путины Хятад улсад хийж буй 25 дахь удаагийн айлчлал болохыг ГХЯ-ны төлөөлөгч Го Жякунь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв.
“Хоёр тал энэхүү боломжийг ашиглан хоёр улсын харилцааг илүү өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, дэлхий ертөнцөд улам их тогтвортой байдал, эерэг эрч хүчийг авчрах болно” хэмээн Го Жякунь мэдэгдсэнийг мэдээнд дурджээ.
Эх сурвалж:”Синьхуа” агентлаг / БНХАУ-ын ГХЯ