17:27
15.05.2026
Баасан
ОХУ-ын гадаад худалдааны эргэлт гурван сарын хугацаанд 164.1 тэрбум ам.долларт хүрлээ
13.05.26 17:58

Гаалийн статистик мэдээллээр, Оросын Холбооны Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны 1-3 дугаар сард 164.1 тэрбум ам.долларт хүрч, 2025 оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна. Үүнээс:

– Экспорт: 97.2 тэрбум ам.доллар (өмнөх оны түвшинд);

– Импорт: 66.9 тэрбум ам.доллар (6.3%-иар өссөн).

Бараа бүтээгдэхүүний бүтэц:

 – Экспортын гол бүтээгдэхүүн: Эрдэс бүтээгдэхүүн (нийт экспортын 52.1%-ийг эзэлж байна).

– Импортын гол бүтээгдэхүүн: Машин механизм, тоног төхөөрөмж болон бусад бараа (нийт импортын 45.9%-ийг эзэлж байна).

Худалдааны түншүүд:

ОХУ-ын гадаад худалдааны түнш орнуудын эзлэх хувь болон өөрчлөлт:

  1. Азийн бүс нутгийн орнууд: Нийт бараа эргэлтийн 74.3% (өнгөрсөн оны мөн үеэс 4.6%-иар өссөн).
  2. Европын орнууд: Нийт бараа эргэлтийн 18.6% (0.8%-иар буурсан).
  3. Америк тивийн орнууд: Нийт бараа эргэлтийн 3.6% (9.4%-иар буурсан).
  4. Африкийн орнууд: Нийт бараа эргэлтийн 3.4% (10.2%-иар буурсан).

Монгол Улсын үзүүлэлт:

Сануулахад, 2026 оны 1-4 дүгээр сард Монгол Улс дэлхийн 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт  10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж:  ОХУ-ын Холбооны гаалийн алба (ФТС)

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.