02:25
06.06.2026
Бямба
Путин: ОХУ алт олборлолтоор Хятадыг гүйцэж түрүүлнэ
05.06.26 14:30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд ОХУ алт олборлолтоороо Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж мэдэгдлээ. Тус улс энэ жил 500 тонн алт олборлох хүлээлттэй байна. Ингэснээр алтны хамгийн том үйлдвэрлэгч болж, эдийн засагт том жин дарна гэж үзэж буй аж.

ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлагт ОХУ-ын Байгалийн баялгийн сайд Александр Козлов хэлэхдээ ОХУ 2025 онд 480 тонн алт олборлосон гэжээ.

ОХУ Украины газар нутагт 2022 онд халдан довтолсноос хойш алтны үйлдвэрлэлийн албан ёсны мэдээллийг нийтлэхээ больсон юм. Дэлхийн алтны зөвлөлийн тооцоолсноор ОХУ 2024 онд 330 орчим тонн алт олборлож, Хятадын дарын хоёрдугаарт жагсжээ. Түүнчлэн хөндлөнгийн шинжилгээний Metals Focus компаний ОХУ-ын 2025 онд олборлосон алтыг 345 тонн гэж тооцоолсон бол ОХУ-ын “Gold and Technologies” сэтгүүл нийт олборлолтын хэмжээг 360 орчим тонн байсан гэж тооцолсон байна.

ОХУ-ын Төв банк Украины дайнаас улбаалсан төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нөөцөөсөө 28 орчим тонн алт гаргаж, арилжаалсан бөгөөд дөрөв орчим тэрбум ам.долларыг олжээ. Гэхдээ энэ талаар ОХУ-аас албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа юм.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.