16:08
04.09.2026
Баасан
Путин, Хүрэлсүх нар хоёр талын харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэв
02.09.26 16:06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Владимир Путин Монгол, Оросын харилцаа олон жилийн найрсаг, сайн хөршийн уламжлалд тулгуурладаг болохыг онцолж, энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв.

Мөн 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 4.5 хувиар өссөн бол 2026 оны эхний хагас жилд 18 гаруй хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байгааг дурджээ.

Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээр долдугаар сард хүчин төгөлдөр болсон нь Монголын уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнийг холбооны гаалийн нутаг дэвсгэрт илүү таатай нөхцөлөөр нийлүүлэх боломж бүрдүүлнэ гэж Путин онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг бүх түвшинд идэвхжүүлж, өмнөх уулзалтуудаар тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэлэв. Мөн Монгол, Оросын бүс нутгийн форумыг есдүгээр-арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээллээ.

Тэрбээр Монгол, ЕАЭЗХ-ны хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээр нь худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцолж, уг хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статустай оролцож байсан бол тус байгууллагын шийдвэрийн дагуу “түнш”-ийн статус авах болсон талаар талууд тэмдэглэв.

Эх сурвалж: kremlin.ru

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.