“Улсын захиалга-2026” (Госзаказ-2026) форум-үзэсгэлэнгийн үеэр Ростех-ийн Хөдөлгүүр бүтээгдлийн нэгдсэн корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “ОДК Инжиниринг” компани НК-37 хөдөлгүүрт суурилсан, түргэн угсардаг хийн турбин цахилгаан станцуудыг холбооны эрчим хүчний хөдөлгөөнт нөөцөд оруулах санал дэвшүүллээ.
Эдгээр модулийн системийг эрчим хүчний дутагдалтай бүс нутгууд руу шилжүүлэн тээвэрлэх бүрэн боломжтойг онцолж байна. Мөн угсармал станцыг суурилуулах хугацаа нь суурин объектуудыг барихаас гурав дахин бага хугацаа шаарддаг аж. Монгол Улсын эрчим хүчний сүлжээний онцлог, түүнчлэн төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбогдоогүй олон тооны суурин газар, уурхай, карьер байдаг зэргийг харгалзан үзвэл энэхүү хийн турбины шийдэл нь тус улсад нэн эрэлт хэрэгцээтэй байж болох юм.
Эх сурвалж: Aist Global TV / ОДК Инжиниринг