12:23
27.12.2024
Баасан
Оросын хүүхдийн хамтлагтай хамт нэг тайзан дээр гарахыг Австрали хориглов

Оросын хүүхдийн хамтлагтай хамт нэг тайзан дээр гарч тоглохыг хориглосон шийдвэрийг Австралийн Олон талт соёлын хөдөлмөрийн яамны сайд Зои Беттисон гаргалаа.

Сайдын энэ шийдвэрийг австраличууд дургүйцэн хүлээж авсан байна. Австралийн холбооны сенатор, Либерал намын гишүүн Алекс Антик сайдын энэ шийдвэрийг шүүмжилжээ.

Энэ шийдвэр гарсаны дараагаас орос хүүхдүүд оролцож болох тоглолт, фестивалийг зохион явуулах зорилгоор энгийн австрали иргэд хандив цуглуулж эхэлсэн байна. Одоогоор 3500 авст.доллар цуглаад байгаа ажээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.