Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Евразийн Их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн анхдугаар чуулганы хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон ОХУ-ын Москва хотын Дорно дахины улсын музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор (Ph.D) П.Байгалмаа, Москвагийн Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн ухааны доктор Александр Всеволодович Седов нар энэ сарын 19-нд гарын үсэг зурав. Санамж бичигт тусгаснаар талууд музейн үзмэр цуглуулгыг судлах, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээ, хамтарсан судалгаа, олон улсын сургалт зохион байгуулах, боловсролын үйл ажиллагаа, танин мэдэхүй, ном, судалгааны материал солилцох, хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэнгийн төсөл зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Эх сурвалж:…
Зургаадугаар сарын 18-нд Улаан-Үд хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны бүс нутгуудын холбоо (АРАССВА)-ны хүрээнд Буриадын Бүгд…
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг өнөөдөр хүлээн авч уулзлаа….
“ONE Championship”-ийн аварга Б.Энх-Оргил бүсээ хамгаалах эхний тулааныхаа товыг албан ёсоор авлаа. Тэрбээр 07-р сарын 31-нд Тайландын Бангкок хотод…
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин…
Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт Тэрэлжийн хөндийд “Чингис: Хаадын хаан” шоуны нээлтийн тоглолт боллоо. Энэхүү бүтээл нь тайз нь уулсаар…
Монгол Улс ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улс хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг судалж, ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Степ Арена”-д маргааш эхлэх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон сугалааны үйл ажиллагаа …
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээ болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын…
Буриад зон олны хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг соёл, спортын “Алтаргана” их наадам ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд…