03:26
24.06.2026
Лхагва
“ONE Championship”-ийн аварга Б.Энх-Оргил бүсээ хамгаалах эхний тулааныхаа товыг албан ёсоор авлаа.
20.06.26 21:39

“ONE Championship”-ийн аварга Б.Энх-Оргил бүсээ хамгаалах эхний тулааныхаа товыг албан ёсоор авлаа.

Тэрбээр 07-р сарын 31-нд Тайландын Бангкок хотод Азербайжаны хүчирхэг тулаанч Эльбек Алышовтой тулалдана.

27 настай Э.Алышов мэргэжлийн холимог тулаанд 10 дараалан ялалт байгуулсан амжилттай яваа бөгөөд өнгөрсөн жил “ONE Championship”-д нэгдсэнээсээ хойш Филиппиний шилдэг хоёр тулаанчийг дараалан буулган авчээ.

Энэ удаа тэр аваргын бүсийн төлөө анхны тулаанаа хийх гэж байна.

Тэрбээр “ONE”-д хийсэн хоёр тулаандаа хоёуланд нь өрсөлдөгчөө өчиж ялсан нь түүний хамгийн аюултай зэвсэг болохыг харуулж байна.

Харин манай аварга Б.Энх-Оргил дэлхийн тавцанд бүсээ хамгаалж, Монголын нэрийг дахин өндөрт өргөх эсэхийг тулааны үдэш харах үлдлээ!

Эх сурвалж: aistglobaltv.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.