17:22
07.07.2026
Мягмар
Монголын худалдааны төлөөлөгчид Улаан-Үд хотноо болсон «Алтаргана» наадамд оролцлоо
05.07.26 21:41

Гэрэл зургийг: Дорнын цаг

Монголын худалдааны төлөөлөгчид “Алтаргана” (0+) наадамд оролцлоо. Тэд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээ борлуулахаар авчирсан тухай  мэдээлэв.

Аж ахуйн нэгжийн төлөөлөгч Батбаяр ОХУ-д анх удаагаа ирж байгаа хэрэг биш юм. Түүний хэлснээр, Монголын арьс ширэн бүтээгдэхүүнүүд тогтмол эрэлт хэрэгцээтэй байдаг гэнэ.

“Манай Монголд маш том арьс ширний үйлдвэр байдаг. Өмнө нь төрийн өмч давамгайлсан хамтарсан үйлдвэр байсан бол одоо хувийн компани болсон” хэмээн тэрбээр хуучиллаа.

Түүнчлэн тэрээр компанийнх нь бүтээгдэхүүнүүд Москва зэрэг хотуудад зохион байгуулагддаг нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, бүтээгдэхүүний чанараараа тэргүүн байруудыг эзэлж байсныг онцолсон юм.

Ташрамд дурдахад, энэ жилийн олон улсын “Алтаргана” наадам Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан бөгөөд Орос, Монгол, Хятад улсаас 5,000 гаруй төлөөлөгч, зочдыг нэгэн дор нэгтгэсэн байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.