08:31
14.10.2026
Лхагва
Монголын Ерөнхий консул Забайкальд ажлын айлчлал хийж байна

Улаан-Үдэд суугаа Монгол Улсын Ерөнхий консул Цэрэндоржийн Ганхуяг Агинское сууринд ажиллалаа. Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны яамны төрийн хилийн асуудал эрхэлсэн төлөөлөгчийн хамт Забайкалийн хязгаарт ажлын айлчлал хийж байна. Энэ тухай Агинский Буриадын тойргийн захиргаа 10 дугаар сарын 13-нд мэдээлэв.

Тэд 10 дугаар сарын 12-нд Верхний Ульхун автомашины боомтоор үзлэг хийсэн бөгөөд цаашид Соловьевскийн автомашин болон төмөр замын боомтуудаар ажиллахаар төлөвлөжээ.

Хамтын ажиллагааны асуудал хэлэлцлээ

Ерөнхий консул Забайкалийн хязгаарын Засгийн газрын даргын орлогч, Агинский Буриадын тойргийн захиргааны тэргүүн Ананда Дондоковтой уулзав. Уулзалтад Забайкалийн хязгаар болон Монгол Улсын Дорнод, Хэнтий аймгуудын хооронд өмнө нь байгуулсан хэлэлцээрийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн байна. Талууд цаашдын хамтарсан ажлын төлөвлөгөө, санал санаачилгаа танилцууллаа.

Уулзалтад Аугаа эх орны дайны оролцогч Самбу Доржиевич Базаровыг мөн урьжээ. Ерөнхий консул Ц.Ганхуяг түүнд милитарист Японы эсрэг байгуулсан Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын “Бид ялсан” ойн медалийг гардуулав.

Эх сурвалж: Агинский Буриадын тойргийн захиргаа

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.