Монголын 64 мэргэжилтэн хэл засалч (логопед) мэргэжлээр Оросын диплом гардан авлаа
Улаанбаатар хотноо Монголын мэргэжилтнүүдэд “Логопед” (Хэл засалч) мэргэжлээр мэргэшил дээшлүүлсэн тухай мэргэжлийн диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү боломж нь Монголын Логопедүүдийн холбоо болон Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсролын бодлогын хүрээлэнгийн хооронд 2021 оноос хойш хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнд бүрдсэн юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус хөтөлбөрийг 167 мэргэжилтэн амжилттай дүүргэж, диплом хамгаалсан бол 2026 онд дахин 64 хүн төгсөж, дипломоо гардан авлаа. Төгсөлтийн баярын үеэр Монголын Логопедүүдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат багш Ч.Ганбилэг хэлсэн үгэндээ: Монгол улсад тэгш хамруулах боловсролын үндэс суурийг 1960-аад онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд тавьсан боловч 1992 оноос хойш боловсон хүчин бэлтгэх ажил зогссоныг онцолсон юм. Өнөөдөр ахмад мэргэжилтнүүдийн ихэнх нь тэтгэвэртээ гарсан бөгөөд хэл заслын тусламж, үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
ОХУ-ын хүрээлэнтэй хамтран ажилласны ачаар Монголын мэргэжилтнүүд ярианы эмгэгийг оношлох, засан сайжруулах орчин үеийн арга зүйг эзэмшиж байна.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Русский Дом / “Aist Global TV”