Өдгөө 102 настай сувилагч Цэрэнгийн Чимэдцэрэн нь 15 настай байхдаа Япон улс Монгол руу довтлох үеэр сайн дураараа фронтод явж байжээ.
Буриадын Үндэсний музейд зохион байгуулагдсан Чимэглэх урлаг болон ардын гар урлалын үзэсгэлэнгийн үеэр Ц.Чимэдцэрэн гуай дайны талбараас шархадсан цэргүүдийг зөөвөрлөн гаргадаг сувилагч байснаа, мөн хожим нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байснаа хуваалцсан юм.
Бүгд Найрамдах Буриад Улсын удирдлагуудын урилгаар Ц.Чимэдцэрэн гуай гэр бүлийнхнийхээ хамт Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, «Алтаргана» наадмын хүндэт зочноор оролцож байна.
Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов тэмдэглэхдээ:
“Ялагчдын үеийнхэнтэй холбох амьд хэлхээ, манай улс болон дэлхийн цаашдын түүхийг тодорхойлсон түүхэн үйл явдлын гэрч болсон хүнийг өөрийн газар нутагтаа хүлээн авч байгаа нь Буриад Улсын хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээв.
Түүнчлэн түүний үзэж байгаагаар, Халхын голын ялалт нь Эх орны дайны үеэр Японыг барьж тогтоож, Зөвлөлт Холбоот Улс руу довтлуулаагүй ач холбогдолтой юм.
“Чимэдцэрэн эмээгийн зориг зүрх, тэвчээр хатуужил, хүн ардынхаа төлөө зүтгэсэн зүтгэлд нь гүнээ бөхийн ёсолж байна. Түүнийг Буриадын газар шороонд хүлээн авна гэдэг бидний хувьд асар их нэр төр юм. Ийм хүмүүс бидэнд энх тайван ямар үнэ цэнээр олддогийг, мөн өөрийн түүхийн санах ойг хадгалж явах нь яагаад тийм чухал болохыг сануулж байдаг юм” гэж А.Цыденов хэллээ.
Гэрэл зургийг: «Восточное время»