03:57
30.05.2026
Бямба
Халхын гол дахь Орос-Монголын хамтарсан хайлтын экспедицийн хаврын ээлж эхэллээ
18.05.26 16:19

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол Улсад Оросын Холбооны Улсаас суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Орос, Монголын  янз бүрийн бүс нутгаас ирсэн эрэл хайгуулын бүлгийнхэн болон идэвхтнүүдийн оролцоотойгоор Халх голын тулалдаан болсон газруудад зохион байгуулдаг Орос-Монголын эрэн хайх хамтарсан экспедицийн хаврын үйл ажиллагааны нээлт Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд  2026 оны тавдугаар сарын 14-нд боллоо.

“Амь үрэгдсэн сүүлчийн цэргийг нутаглуулах хүртэл дайн дуусдаггүй” гэсэн энэ хэлц Халх голын байлдаанд ч хамаатай. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, Зөвлөлт Холбоот Улсын зүүн хил хязгаарын аюулгүй байдлын төлөө Япон-Манжийн түрэмгийлэн эзлэгчдийн эсрэг тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын дайчдын шарилыг энэ нутгийн тал хээр, дэнж, толгод 86 жилийн турш өвөртөө хадгалж буй юм.

Эрэн хайх  хамтарсан экспедици нь хоёр улсын төр засгийн өргөн хүрээний дэмжлэг, олон зуун сайн дурынхны чин сэтгэл, хүчин чармайлтын ачаар 2025 онд түүхэндээ анх  удаа хамгийн өндөр үр дүнтэй ажилласан юм.

Эрхэм найз нөхөддөө энэ хаврын ажилд нь өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: Посольство России в Монголии

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.