Читийн хотын баяраар 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 15 төлөөлөгчийн газар тус хотод зочилно. Үүнд Забайкалийн хязгаар, Алс Дорнодын холбооны тойргийн хөршүүдээс гадна Хятад, Монгол Улсын зочид багтаж байгаа тухай Чита хотын дарга Инна Щеглова тавдугаар сарын 21-ний өдөр хотын баярт зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
“Хотын баярын хөдөлмөрчдийн жагсаалд 10,000 гаруй хүн оролцоно гэж таамаглаж байна” хэмээн тэрээр дурдсан байна. Түүнчлэн хотын даргын хэлснээр, Чита хотын 175 жилийн ойд баяр хүргэхээр Оросын эстрадын одод болох Алексей Воробьёв болон “Отпетые мошенники” хамтлаг ирж тоглох аж. Тэд өмнө нь Чита хотод тоглож байгаагүй бөгөөд Забайкалийн Соёлын яамны мэдээлснээр баярын концерт 19:00 цагаас 23:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үзвэр үнэ төлбөргүй байх юм байна.
Эх сурвалж: Чита хотын захиргаа / Забайкалийн Соёлын яам