04:32
12.07.2026
Ням
Чита хотын «Сухотино» паркт 3.5 метрийн өндөртэй арслан зааны хөшөө босгоно

Чита хотын «Сухотино» этно-археологийн паркт бодит хэмжээтэй арслан зааны тугалын (мамонтёнок) хөшөөг босгож эхэлсэн талаар Забайкальский хязгаарын Засгийн газрын хэвлэлийн албанаас 7 дугаар сарын 9-ний өдөр мэдээллээ.

«Энэхүү дүр төрх нь дэлхий дахинд танигдсан бөгөөд Забайкалийн нэгэн бэлгэ тэмдэг болоод байгаа юм. Тиймээс уг хөшөөг №2 чиглэлийн автобусны эцсийн зогсоол дээр байрлах шинэ үүдний хэсгийн төв элемент болгохоор шийдсэн. Хөшөөний орчмыг тохижуулж, хадны тогтоц бүхий цогцолбор байгууламж сүндэрлүүлнэ» хэмээн тус хязгаарын Шинжлэх ухааны яамнаас тодотгов.

Арслан зааны тугалын хөшөө нь сэрвээгээрээ 3.5 метр өндөр, харин хошууны үзүүрээс сүүл хүртэлх урт нь орчим 6 метр байх ажээ. Төслийг санаачлагчдын зүгээс иргэдийг хөшөөнд ойртож, зургаа татуулах, тэр байтугай соёоноос нь тэврэхийг ч зөвшөөрч байгаа гэнэ.

Сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын татаасын хөрөнгөөр Забайкалийн хязгаарт хоёр том төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь Чита хотын Титов ууланд «Сухотино» этно-археологийн паркийг байгуулах, нөгөөх нь «Их Сухотиногийн жим» (Большая Сухотинская тропа) аялал жуулчлалын замыг тохижуулах ажил юм.

Өнгөрсөн өвөл тус этно-археологийн паркийн гадна талбайн гэрэлтүүлгийг бүрэн суурилуулж дуусчээ.

Эх сурвалж: Забайкальский хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.