21:11
26.07.2026
Ням
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 55.9 хувиар нэмэгджээ
25.07.26 20:00

2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 35.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 12.6 их наяд төгрөг буюу 55.9 хувиар өссөн байна.

Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 12.0 их наяд төгрөгөөр 68.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 539.8 тэрбум төгрөгөөр 15.4 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний өсөлтөд металлын хүдэр олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 8.2 их наяд төгрөгөөр 92.3 хувь, чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.6 их наяд төгрөгөөр 46.5 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.