Манай улс өмнө нь АНУ болон Солонгос улсаас хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн олдворыг буцаан авчирч байсан. Энэ удаад Франц улсааас монголынх гэдгийг хэдийнэ тогтоосон үлэг гүрвэлийн 13 жил хөөцөлдсөний үр дүнд эх нутагт авч ирлээ. Энэхүү үйл явдал нь манай улс хилийн чанадад байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бусаар алдагдсан дурсгалуудаа буцаан авах чиглэлээр тууштай ажиллаж байгаагийн тод жишээ болж байна.
Эх сурвалж: Aist Global