03:48
10.06.2026
Лхагва
БНХАУ-ын Дарга Си Жинпин БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
09.06.26 16:38

Хятад болон Умард Солонгос улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааны түвшнээ ахиулах шаардлагатай гэж Хятадын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин даваа гарагт мэдэгдлээ.

Ши Жиньпин Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн хэрэг эрхлэх хорооны дарга Ким Жөн Унтай хэлэлцээ хийх үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ. Хятадын удирдагч БНАСАУ-д хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр даваа гарагт Пёньян хотноо хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээ мэдэгдэхдээ, талууд ард түмэндээ үр өгөөж хүртээх зорилтдоо тууштай байж, бодит хамтын ажиллагааны түвшнийг ахиулах ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин долоон жилийн дараа үзэсгэлэнт Пхеньян хотод дахин зочилж байгаадаа маш их баяртай байгаагаа тэмдэглээд, дотно бөгөөд танил дулаан мэдрэмж төрж байгаагаа дурдсан байна.

Тэрбээр энэхүү айлчлалыг шинэ эрин үед Хятад-БНАСАУ-ын харилцааны өндөр түвшний төлөвлөлт, стратегийн удирдамжийг бэхжүүлэх, хоёр талын харилцааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, хоёр орны харилцаанд илүү их ахиц дэвшил гаргах, хоёр улс орон, ард түмэнд илүү их ашиг тус хүртээх, бүс нутаг болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмэр оруулах боломж болгон ашиглахын тулд Ким Жөн Унтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хариуд нь мэдэгдэхдээ, шинэ эрин үед БНАСАУ, БНХАУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний хүсэл сонирхол төдийгүй цаг үеийн зайлшгүй шаардлага мөн бөгөөд энэ нь БНАСАУ-ын стратегийн гуйвшгүй зорилт хэвээр байна хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: “Синьхуа” агентлаг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.