20:59
16.05.2026
Бямба
В.Путины БНХАУ-д хийх айлчлал тун удахгүй болно
16.05.26 18:25
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путины Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд айлчлал тун удахгүй хэрэгжих гэж буйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тавдугаар сарын 15-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлснийг «РИА Новости» агентлаг уламжлав.
Хэвлэлийн хурлын үеэр Дмитрий Песков хэлэхдээ,
«Төрийн тэргүүний БНХАУ-д хийх айлчлал үнэхээр тун ойрхон байна. Айлчлалын бэлтгэл ажил үндсэндээ бүрэн дуусаж, талууд бүх шатанд холбоо тогтоож, айлчлалын үндсэн хөтөлбөр, чиглэлүүдийг эцэслэн тохиролцсон» хэмээн онцолсон байна.
Одоогоор хоёр улсын дээд хэмжээний уулзалтын тов болон хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг албан ёсоор зарлаагүй байгаа ч шинжээчид энэхүү айлчлалыг хоёр орны стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

​Эх сурвалж: РИА Новости

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.