Монгол Улс ОХУ-аас гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж худалдах авахаар төлөвлөж байна хэмээн Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан ОХУ-ын Онц байдлын яамны тэргүүн Александр Куренковын Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр мэдэгдлээ.
Оросын гал сөнөөгчдийн туршлага, тэр дундаа хүнд нөхцөлд өндөр барилгын түймрийг унтраах туршлагыг Монголын тал ихээхэн сонирхож байгаа гэдгийг С.Амарсайхан онцлоод хүн ам, газар нутгаа гал түймрээс үр дүнтэй хамгаалахын тулд Оросын техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Онц байдлын яамны тэргүүн Александр Куренковын хариуд нь гал түймэртэй тэмцэх чиглэлд Орос, Монголын хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Техник, тоног төхөөрөмжийн худалдан авах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хараахан олон нийтэд дэлгээгүй байна.