ОХУ-ын Буриадын БНУ-ын Хиагтын боомтоор хориотой бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Россельхознадзорын ажилтнууд таслан зогсоожээ
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол Улсын иргэд хилээр чонын арьс болон нийт 10 орчим килограмм хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан байна.
Хураагдсан ачаанд хатаасан ааруул, хиам, шар тос зэрэг сүүн бүтээгдэхүүн байжээ.
Монгол Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрт эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг хатуу хориглодог бөгөөд энэ нь мал, амьтны гаралтай аюултай халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Уг зөрчилтэй холбоотойгоор мал эмнэлгийн хууль тогтоомж зөрчсөн гурван зөрчлийн хэрэг үүсгэжээ. Хураан авсан хүнсний бүтээгдэхүүн болон зэрлэг амьтны арьсыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүйгээр Монгол Улс руу буцаасан байна.
Эх сурвалж: aistglobaltv.mn , Информ Полис