Буриадын улс төрч Улаанбаатарт болсон дэлхийн парламентын эмэгтэйчүүдийн форумд ОХУ-ыг төлөөлөн оролцлоо.
10-р сарын 12-нд Монгол Улсын Төрийн ордонд Дэлхийн парламентын эмэгтэйчүүдийн форум нээлтээ хийлээ. Тус форумд 32 улсын 145 гаруй төлөөлөгч, есөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
ОХУ-ын төлөөлөгчдийг Буриадын Ардын Хурлын дэд дарга Татьяна Мантатова ахалж, Якут болон Алтайн Бүгд Найрамдах Улсын парламентын гишүүд хамт оролцжээ.
Форумын үеэр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг онцолсон байна. Монгол Улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 1992 онд гурав байсан бол 2024 онд 32 болж нэмэгджээ.
Эх сурвалж: Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын Хурал