12:17
05.10.2026
Даваа
Эрхүүд лабораторийн ажилтан тахлаар нас баржээ

ОХУ-ын Эрхүү мужид лабораторийн ажилтан уушгины хэлбэрийн тахлаар нас барж, улмаар эхний хавьтал болсон 200 орчим хүнийг тусгаарлажээ. Хөрш зэргэлдээ Буриад улсад ч мөн адил нэг эмэгтэй тодорхойгүй хэлбэрийн тахлын улмаас нас бараад байна. Одоогоор Эрхүү муж болон ОХУ-ын Буриад улсад энэ тодорхойгүй тахал голомтлон тархаагүйг тус бүс нутгийн удирдлаагууд мэдээллээ.

Эрхүүд амиа алдсан хүнийг Д.Ш гэдэг бөгөөд тэрээр шинжилгээнд зориулж дээж цуглуулж байхдаа амьд бактери тээсэн туршилтын хоолойг санамсаргүй хагалсны улмаас тахлаар халдварлаж, улмаар огцом хүндэрч нас барсан байна. Түүнд уушгины хатгалгааны хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч, хэдхэн хормын дотор амьсгалын дутагдалд оржээ. Болсон үйл явдалтай холбоотойгоор Эрхүүгийн Шелехов дүүргийн эмнэлэгт тусгай комиссын дүгнэлт гарах хүртэл хөл хорио тогтоосон байна.

Эрхүү хотын удирдлагууд олон нийтийн арга хэмжээг цуцалжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаачлан энэхүү тахал нь тарваган тахлын уушгины хэлбэртэй тун төстэй байгаа аж.

Эх сурвалж:  Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.