21:07
12.08.2026
Лхагва
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ, АРГА ЗҮЙН НОМ, МАТЕРИАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
07.08.26 19:38
ОХУ-ын “Боловсролын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монгол Улсад орос хэл, Оросын боловсролыг дэмжих зорилгоор хоёр боловсролын байгууллагад сургалт, арга зүйн ном, материалыг хандивлав.
Улаанбаатар хотын Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуульд 396 ширхэг сургалт, арга зүйн ном, материал хүлээлгэн өглөө.
Мөн Дархан хотын «Союз-Альянс» сургуульд 1630 ширхэг сургалт, арга зүйн ном, материалыг тус тус хүлээлгэн өглөө.
Тус хоёр сургууль нь Монголын орос хэлтэй боловсролын байгууллагуудын холбоо (МАРОО) болон Гадаад дахь орос сургуулиудын холбооны гишүүн байгууллагууд юм.
Хүлээлгэн өгсөн сурах бичиг, арга зүйн материалууд нь орос хэл, уран зохиол болон бусад хичээлийг чанартай заах, сургалтын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, мөн сурагчид, багш нарыг орчин үеийн Оросын сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.
Монголын боловсролын байгууллагуудыг дэмжих нь Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд Орос, Монголын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орос хэлийг хөгжүүлэх, багш, сурагчдын суралцах болон мэргэжлийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Монгол Улсад орос хэл болон Оросын боловсролыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй сургуулиудын удирдлага, багш, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.