Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ОХУ-д ажиллаж буй албан томилолтын үр дүнд ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг наймдугаар сард Монгол Улсад нэмэлтээр нийлүүлэхээр тохиролцжээ.
Томилолтын хүрээнд сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ.
Манай улсад нэмэлтээр нийлүүлэх 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг наймдугаар сард багтаан ирүүлэх юм байна.