18:45
22.07.2026
Лхагва
Монголын Үндэсний баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд «Lexus», «Land Cruiser» хөлөглөнө
15.07.26 15:27

Үндэсний их баяр наадмын ерөнхий ивээн тэтгэгчдийн нэг болох «АПУ» компани үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдан шөвгөрсөн бөхчүүдийг байлсанаа зарласныг «Aist Global TV» мэдээллээ.

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг «Lexus 600» автомашин, 1 тэрбум төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Харин найм даван үзүүрлэж, Улсын гарьд цолны болзол хангасан Н.Амгаланбаатарт «Land Cruiser 300» автомашин, 100 сая төгрөг гардуулахаар болжээ.

Түүнчлэн аваргуудыг бэлтгэсэн дасгалжуулагч, Улсын харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг «Land Cruiser 300» автомашинаар шагнасан байна.

Эх сурвалж: Aist Global TV

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.