03:29
01.07.2026
Лхагва
70 настай монгол тамирчин нэг цагийн дотор 961 удаа суниаж, БНХАУ-аас хоёр медаль хүртлээ

70 настай монгол тамирчин нэг цагийн дотор 961 удаа суниаж, БНХАУ-аас хоёр медаль хүртлээ.

Зургадугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод “Чийрэг Монгол” олон улсын гар дээр суниалтын хоёрдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн спортын ахмад тамирчин Д.Ганбаатар оролцсон байна.

Тэрээр Налайх дүүргээ төлөөлөн оролцож, дараах амжилтыг үзүүлжээ.
— 45-аас дээш насны ангиллын 3 минутын суниалтын төрөлд 124 удаа суниаж, мөнгөн медаль;
— 1 цагийн суниалтын төрөлд 961 удаа суниаж, хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.