20:09
24.08.2026
Даваа
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа үргэлжилж байна
06.07.26 10:08

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэллээ.

Энэ жилийн өсвөрийн сурын харваанд 21 аймаг, 9 дүүргээс 420 харваач оролцож байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • Долоодугаар сарын 5–6-нд- Өсвөрийн сурын харваа
  • Долоодугаар сарын 7-нд -Урианхай сурын харваа
  • Долоодугаар сарын 8-нд -Буриад сурын харваа
  • Долоодугаар сарын 9–12-нд -Үндэсний их сурын харваа

Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 харваач оролцохоор бүртгүүлээд байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.