18:52
23.10.2026
Баасан
ОХУ-ын «Интер РАО — Экспорт» компанийн оролцоотойгоор Улаанбаатар хотын ДЦС-3-ын шинэчлэлийн төсөл боловсруулна
22.10.26 20:23

Шинэчлэлийн дараа станцын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 2.3 дахин, дулаан үйлдвэрлэх хүчин чадал 1.5 дахин нэмэгдэх боломжтой. Ингэснээр 84 мянган өрхийг цахилгаанаар, 30 мянган өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх ажээ.

ДЦС-3 нь Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Тус станцад 2025 оны 06-р сард томоохон осол гарсан бөгөөд засварласан эхний генераторыг 2026 оны 12-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 8–10 хувиар өсөж, хэрэгцээнийхээ 22 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортолж байна. Урьдчилсан тооцоогоор 2050 он гэхэд эрчим хүчний эрэлт одоогийнхоос 5.4 дахин өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: ТАСС

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.