19:51
11.08.2026
Мягмар
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ
11.08.26 12:31

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ОХУ-д ажиллаж буй  албан томилолтын үр дүнд ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг наймдугаар сард Монгол Улсад нэмэлтээр нийлүүлэхээр тохиролцжээ.

Томилолтын хүрээнд сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ.

Манай улсад нэмэлтээр нийлүүлэх 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг наймдугаар сард багтаан  ирүүлэх юм байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.