Хил хамгаалах байгууллагаас боомтуудын энэ сард ажиллах болон түр амрах цагийн хуваарийг танилцууллаа.
10 хоногийн дараа эхлэх Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь агаарын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Алтанбулаг, Эрээнцав, Ханхын авто замын боомт баяр наадмын өдрүүдэд амрахгүй, хэвийн ажиллах юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай авто замаар хиллэдэг найман боомтын гурав нь ажиллаж, тав нь энэ сарын 10-15-нд амрах аж. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Арцсуурь, Тэс, Цагааннуур, Боршоо, Ульхан гэсэн таван боомт амарна.
Харин баяр наадмын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг Даян, Ханги, Булган, Хавирга, Замын-Үүд, Бургастай зэрэг 11 авто замын боомт долоодугаар сарын 11-15-нд хуваарь гарчээ. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
