НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас /UN Tourism/ 2026 оны эхний улирлын аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа.
Тус тайланд дурдсанаар, Монгол Улсын хүлээн авсан олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад 39 хувиар өсөж, энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээр, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаар байр эзэлсэн байна.
Тодруулбал, “Дэлхийн хамгийн сайн өсөлттэй 20 зорин очих чиглэл”-ийн жагсаалтад Монгол Улс
Парагвай /+46 хувь/
Шинэ Каледони /+45 хувь/
Эль Сальвадор /+43 хувь/ улсын дараа бичигджээ.
Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас Шинэ Каледонийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар болон олон улсын зах зээл дэх сонирхол эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна. Энэхүү өсөлт нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, олон улсын сурталчилгаа, аяллын бүтээгдэхүүний төрөлжилт болон жуулчин хүлээн авах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар мэдээлэв.