17:55
23.10.2026
Баасан
Эрхүүгээс Улаанбаатар хот руу шууд нислэгтэй болно

ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-наас S7 Airlines агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ. Нислэгийг долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт үйлдэх аж. Нислэгийн үргэлжлэх хугацаа ердөө 75 минут байх бөгөөд Эрхүүгээс 00:05 цагт, Улаанбаатараас буцах нислэг 02:00 цагт хөөрөх хуваарьтай юм байна.


Нэг талын тийзийн үнэ 9500 рублиэс эхэлж байгаа ба тийзийг тус компанийн албан ёсны цахим хуудсаар захиалах боломжтой ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.