50 жилийн ойн баярт оролцохоор ах дүүгийн барилдлагатай Улаан-Үд хотын дарга Игорь Шутенков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод хүрэлцэн ирэв.
Ах дүүгийн барилдлагатай Улаан-Үд хотын дарга Игорь Шутенков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярт оролцов
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөл болон Улаан-Үд хотын захиргааг төлөөлөн Улаан-Үд хотын зөвлөлийн дарга Чимит Бальжинимаев, хотын даргын орлогч Николай Намсараев, Соёлын хорооны дарга Наталья Плоткина, мөн хотын захиргааг төлөөлж Жаргал Дашеев, Жаргал Очиров нар багтжээ.
Энэхүү айлчлал нь ажил хэрэгч уулзалт, хамтын ажиллагааны ач холбогдолтойгоос гадна Эрдэнэт хотын иргэдэд зориулсан соёлын онцгой бэлэг болсон юм.
Баярын хүндэтгэлийн тайзнаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Улаан-Үд хотын ардын дуу, бүжгийн “Забава” театрынхан уран бүтээлээ толилуулж, үзэгчдэд баярын уур амьсгал, мартагдашгүй сэтгэгдэл, уран сайхны гайхамшгийг бэлэглэлээ.
Эх сурвалж: News24.mn