БНХАУ-ын Манжуур, Хөлөнбуйр хот болон Монгол Улсын Дорнод аймгийн төлөөлөгчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх орны дайны Ялалтын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Энэ талаар Забайкалийн хязгаарын албан ёсны цахим портал мэдээлэв.
Гадаадын хүндэт зочид Чита хотын төв талбайд болсон Ялалтын парадыг үзэж сонирхсон бөгөөд уламжлал ёсоор Д-30 гаубиц их буугаар гурван удаа ёслолын буудлага хийх хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон байна.
Монгол Улсын Дорнод аймгийн Тамгын газрын төлөөлөгч Уртнасангийн Уранбилэг Забайкалийн оршин суугчдад Эх орны дайны Ялалтын 81 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ: “Миний бие Эх орны дайны Ялалтын 81 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд энд анх удаа оролцож байна. Забайкалийн хязгаар болон Монгол Улсын Дорнод аймаг нь түүхэн уламжлалт хамтын ажиллагаатай гэдгийг онцлон хэлмээр байна. Бид боловсрол, эдийн засаг, соёл болон бусад олон салбарт хамтран ажилладаг. Забайкалийн нийт оршин суугчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, Эх орны дайны Ялалтын баярын мэндчилгээг дахин дэвшүүлье” хэмээн тэмдэглэлээ.
Мөн БНХАУ-ын Манжуур хотын даргын орлогч Чэн Гобинь Ялалтын баярын арга хэмжээнд албан ёсоор урьж оролцуулсанд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Забайкалийн Эдийн засгийн хөгжлийн яамны хэвлэлийн алба