19:20
23.10.2026
Баасан
ЗАБАЙКАЛЬЕД МОНГОЛЫН ТУСЛАМЖИД ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН СТЕНД БАЙРШУУЛЛАА
19.10.26 23:02

 

Монголын төлөөлөгчид Забайкалийн хязгаарын Верхний Ульхун тосгоны дунд сургуулийн музейд гэрэл зургийн стенд бэлэглэжээ. Уг стендэд Агуу эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн Улаан армид үзүүлсэн тусламжийг харуулсан байна.

Стендийг хоёр орны нийтлэг түүх, дайны хүнд жилүүдэд бие биедээ үзүүлсэн дэмжлэг, Орос, Монголын ард түмний нөхөрлөлийг шинэ хойч үедээ өвлүүлэн хадгалах зорилгоор бэлэглэсэн аж.

Улаан-Үдэ дэх Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганхуяг Монголын гадаад харилцааны яамны төлөөлөгчдийн хамт Орос, Монголын хилийн “Улхан – Верхний Ульхун” боомтод айлчилсан байна.

Эх сурвалж: Aist Global TV

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.