15:12
04.09.2026
Баасан
ОХУ, Монголд шайбтай хоккей болон бөмбөгтэй хоккейг хөгжүүлэхээр тохиролцлоо
01.09.26 12:20

ОХУ-ын Спортын сайд, Оросын Олимпын хорооны дарга Михаил Дегтярев, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан нар Бишкек хотноо уулзаж, энэ талаар санал солилцсон байна.

Талууд мөн Монголын багуудыг “Алтан шайб”, “Владислав Третьякийн цом” зэрэг тэмцээнд оролцуулах, спортын шинэ технологи нэвтрүүлэх, “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” хөтөлбөрийн туршлагаас хуваалцахаар тохиролцжээ.

Монгол, ОХУ энэ онд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд спортын салбарт жилийн турш 50 орчим арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ТАСС

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.