Төрийн өмчит RUAG AG компани Украинд 96 ширхэг Leopard-1 танкийг худалдахыг оролдсон асуудлаар Швейцар улс мөрдлөн шалгалт явуулахаар боллоо.
Bloomberg-ийн мэдээлснээр танкийг үйлдвэрлэгч нь Германы Rheinmetall компанид танкуудыг өгч, улмаар танкуудад багахан өөрчлөлт засвар хийсний дараагаар Украины Зэвсэгт хүчинд шилжүүлэхээр төлөвлөж байсан ажээ.
Энэ үйлдэл нь Швейцарийн төвийг сахисан статуст аюул учруулж болзошгүй гэж үзэн энэхүү наймааг зогсоосон байна.