15:58
21.11.2024
Пүрэв
Төрийн байгууллагын машины дугаарын дэвсгэр өнгийг өөрчилнө

Төрийн байгууллагын авто машинуудын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилж QR код өгөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа.

Төрийн байгууллагын унаагаар зарим албан тушаалтан хүүхдүүдээ сургуульд нь зөөж, эхнэрүүд нь дэлгүүр хэсч, амралт зугаарганд явж, ресторан, цэнгээний газруудын машины зогсоолд тавьдаг тохиолдлууд гарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.

“Төрийн байгууллагын авто машины дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр хяналт тавихад хялбар байх болно” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэллээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.