19:51
27.07.2024
Бямба
Оросын жүжигчин Максим Галкины Казахстан дахь тоглолтыг цуцлав
06.10.23 23:10

2022 онд ОХУ-аас дүрвэсэн жүжигчин Максим Галкины Казахстанд хийхээр зарласан тоглолтыг “тайзны аюулгүй байдал хангагдаагүй” гэсэн шалтгаанаар цуцалжээ.

Яагаад “тайзны аюулгүй байдал хангагдаагүй” болсон талаар тоглолтыг зохион байгуулагчид тодорхой тайлбар хийгээгүй байна.

ОХУ-аас дүрвэснээс хойш Максим Галкин мөнгө олохын тулд гадаад орнуудад ойр ойрхон тоглолт хийж байгаа билээ. Тоглолтын үеэрээ төрсөн нутгаа зүхэн хараадаг Галкины тоглолтыг улс орнууд ямар нэг шалтгаанаар цуцалдаг болоод байгаа нь үнэн. Амьдралын өөрийн гэсэн тодорхой байр суурьгүй, ийм “шуугиантай” орос цагаачийн тоглолт зохион байгуулж байгаа талыг сэрэмжлэхэд хүргэж байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.