ОХУ-ын Чита хотноо олон улсын хүүхэд, залуучуудын XV дахь “Гуранёнок” урлагийн фестиваль зохиогдож, арваннэгдүгээр сарын 5-нд өндөрлөлөө. Фестивальд ОХУ-ын бүс нутгууд болон гадаад орны хүүхдийн хамтлагууд оролцлоо.
Энэхүү фестивальд оролцохоор Монголын “Торгоны хээ”, Донецкийн БНУ-ын “Урам зориг” хамтлаг оролцож, Өвөр байгалийн нийслэлд анх удаа хөл тавьцгаалаа.
Хол замыг туулж ирсэн эдгээр хамтлагийн хүүхдүүд, өндөр ур чадвар үзүүлж, хэд хэдэн төрөлд тэргүүн байрыг эзэллээ.
“Донецкийн хүүхдүүд хэдийгээр хүнд нөхцөлд амьдарч, сурч байгаа ч хүүхдүүд урлагаар хичээллэн, хореографийн урлагийг нээн илрүүлэхийн тулд илүү хөдөлмөрлөх болж байна” хэмээн фестивалийг зохион байгуулах хорооны дарга, уралдааны ахлах шүүгч Галина Сыроватка хэллээ.
Хүүхдүүдэд хөгжим болон хореографийн тансаг сайхныг илүү мэдрүүлэхийн тулд фестивалийн төгсгөлд урлагийн алдартнууд цуврал мастер-класс хичээл орлоо. Эдгээр мастер-классийн нэгийг Монголын Консерваторийн дэргэдэх Цирк, хореографийн институтийн захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямбалбарын Оюун удирдан явууллаа.Өвөр Байгалийн урлагийн амьдрал үргэлжилж, хүүхдүүдийн фестиваль дуусангуут Монголын Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан Агийн Буриадын тойрогт айлчлан тоглолоо. Энд гурав хонох хугацаандаа тэд урын сангийнхаа шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлэхийн зэрэгцээ Орос болон Зөвлөлтийн үеийн хит дуунуудын найруулгаа толилууллаа. Агийн Буриадын үзэгчид Монголын Цэргийн дуу, бүжгийн чуулгын “Жалам хар”, “Биелгээ” болон үндэсний бүжгийн шилдэг үзүүлбэрүүдийг шимтэн үзлээ.
Тоглолтын хажуугаар Цэргийн дуу бүжгийн чуулгынхан Агийн Буриадын тойргийн түүхэн дурсгалт газруудаар зочиллоо. Тухайлбал, Алдрын өргөн чөлөөгөөр алхаж, Украинд явуулж цэргийн тусгай ажиллагаанд эх орныхоо эрх ашгийг хамгаалан оролцож байгаа баатруудын хүндэтгэлийн цогцолборт зочилсон.
“Өвөр Байгальд ирж, өөрсдийн тоглолтоо үзүүлсэндээ баяртай байна. Манай чуулга дэлхийн өнцөг булан бүрт хүрч тоглолтоо сонирхуулдаг. Энэ удаа бид Орост ирлээ, биднийг урьсан Өвөр Байгалийн үндэсний дуу бүжгийн “Амар сайн” театрынханд баярлалаа. Орос, Монгол хоёр улс нөхөрлөж байгаа нь сайн хэрэг, бид ах дүү улс шүү дээ” хэмээн Цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлооч Түвшинжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Монгол, Оросын урлагийн хамтлагууд олон талаар хамтран ажиллах, тэр дундаа, “Гуранёнок” шиг хүүхдийн фестивалийг хамтран зохион байгуулах нь хэрэгтэй зүйл гэдгийг тэр бас нэмж хэлсэн юм.
Цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Оросын цэргүүдэд хандан Түвшинжаргал хэдэн үг хэллээ.
“Цэргийн тусгай ажиллагааны хүрээнд Оросын олон залуу эрс цэргийн үүргээ биелүүлж байгаад бид бахархаж байна” хэмээн тэр хэллээ.
Ийм арга хэмжээг уламжлал болгосноор, хоёр орны урлагийн хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэсэн байр суурийг урлагийн эдгээр хөтөлбөрийн төгсгөлд илэрхийллээ.