20:13
11.08.2026
Мягмар
ОХУ | Украинтай хийх тохиролцоог хэзээ ч няцааж байгаагүй
03.08.26 14:20

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин ОХУ-ын зүгээс Украины мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээ хийхийг хэзээ ч няцааж байгаагүй гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэрээр хэлэхдээ “Энэхүү мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийн үйл явцыг Киевийн зүгээс няцаасаар ирсэн. Манай талаас ямар нэгэн байдлаар бүтээлч саналуудыг авч үзэхээс хэзээ ч татгалзаагүй” гээн байна.

ОХУ-ын “Известия” сонинд мэдээлснээр ОХУ-ын албан тушаалтнууд хэлэлцээ зохион байгуулахад нээлттэй байгаа аж. Цаашид ямар нэгэн байдлаар тасалдуулах, буруушаасан оролдлого гарахгүй л бол ОХУ-ын талаас нээлттэй хандана гэж ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.