02:13
01.07.2026
Лхагва
ОХУ-д суралцсан Монголын хоёр цэргийн алба хаагч офицерын цол хүртлээ
30.06.26 22:57

ОХУ-ын маршал А.И. Прошляковын нэрэмжит Тюмений Цэргийн инженерийн дээд командын сургууль ээлжит төгсөлтөө хийлээ. Оросын сонсогчдын хамт Монгол Улсын хоёр төлөөлөгч болох Р. Санчир, Ц. Нэмэхбаяр нар амжилттай төгсөж, дэслэгч цол хүртэв.

Тэд төгсөлтийн шалгалтуудаа амжилттай өгч, онц дүнтэйгээр сургуулиа төгссөн бөгөөд эх орондоо эргэн ирж, Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд албаа үргэлжлүүлэх юм. Шинэхэн офицеруудад дипломыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Инженерийн цэргийн орлогч дарга, дэслэгч генерал И.Н. Полтев болон тус сургуулийн дарга, хурандаа А.В. Бирюков нар гардуулан өгчээ.

Төгсөлтийн ёслол Тюмень хотын Дурсгалын талбайд болсон бөгөөд тэдэнтэй хамт ОХУ-тай найрсаг харилцаатай бусад улсын сонсогчид мөн офицерын мөрдэс зүүсэн байна.

Эх сурвалж: MongolNOW

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.