20:15
11.08.2026
Мягмар
Москва мужид Украины дронын халдлагын улмаас 5 хүн амиа алджээ
04.08.26 16:57

Орон нутгийн цагаар шөнө дунд ОХУ-ын Москва мужид Украины дронын халдлага болж таван амиа алдан, зургаан хүн шархаджээ. Мужийн Засаг дарга Андрей Воробьевын хэлснээр шархадсан хүмүүст шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж байгаа аж.

Одоогийн байдлаар эцсийн тоо биш бөгөөд урьдчилсан үзлэгийн үр дүн юм байна. Өчигдөр л гэхэд Красноярскийн амралтын бүс болон Москва мужийн хэд, хэдэн дүүрэгт Украинын дронын халдлагын улмаас 10 гаруй хүн амиа алдсан билээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.