22:51
05.12.2024
Пүрэв
Монголын тээврийн машинууд Хятадын нутагт чөлөөтэй тээвэр хийх боллоо

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайд харилцан гэрээнд гарын үсэг зурснаар Монголын тээврийн машинууд Хятадын нутаг дэвсгэрт зорчигч болон ачаа тээвэрлэх эрхтэй боллоо.

Ингэснээр Монголын тээвэрчид Хятадын Бээжин, Тяньжин, Хөх хот руу ачаа тээвэрлэхээс гадна, зорчигч, жуулчид тээвэрлэх боломжтой болж байгаа юм. Ялангуяа Хятадын далайн боомт хот руу болон боомт хотоор дайран өнгөрч тээвэр хийх болж байгаа нь энэхүү гэрээний нэг ач холбогдол юм.

Монголын тээвэрчид одоо Хятадын боомтоор дамжин Казахстан, Киргизстанаар дайран Европын орнууд руу богино хугацаанд тээвэр хийх, ложистикийг хөнгөвчлөх боломжтой боллоо. Казахстан болон Киргизстан, Узбекистанаас Монгол руу тээвэр хийх замын урт 1200-1500 км-ээр богиносч байгаа юм.

Теги
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.