Өвөр Байгалийн хязгаарынхан самбо бөхийн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсанд тэрбээр талархал илэрхийллээ. “Тэмцээн маш тааламжтай нөхцөлд явагдаж байна, энд бүх зүйл бүрдэж, зөвхөн тамирчин л амжилт үзүүлэх дутуу байна” хэмээн дасгалжуулагч Л.Зандан хэллээ.
Агийн тойрогт зохиогдож буй ширээний теннисний тэмцээн ч мөн адил зохион байгуулалтын өндөр түвшинд явагдсаныг Монголын тамирчид онцлон тэмдэглэлээ. Чойбалсан хотоос уг тэмцээнд оролцохоор ирсэн Хишигбаярын Гантулга “Кубок дружбы” бол том тэмцээн. Хүчтэй, шилдэг тамирчидтай өрсөлдөж байна. Спортын тэмцээн уралдаан бүрт байдаг ялалт, ялагдлын сэтгэл хөдөлгөсөн олон мөчийг бид энд харлаа. Спортын уралдаан, тэмцээн гэхээсээ илүүтэй жинхэнэ баяр наадам байлаа” хэмээн тэр хэллээ.
Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл мөн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. “Өвөр Байгалийн хязгаарын урилгаар Агийн тойрогт болж буй буриад бөхийн тэмцээнийг үзэхээр ирлээ. Спортын ийм том баярыг үзэх завшаан олдсонд талархаж, баярлаж байна. Монгол, Орос хоёр улс олон жилийн найрамдалт харилцаатай, цаашид ч нөхөрсөг хөршийн харилцаагаа улам зузаатгах болно” хэмээн Засаг дарга Ш.Ёл хэллээ.