15:31
21.11.2024
Пүрэв
Монгол Улсын Консерватори, ОХУ-ын ардын урлагийн “Өвөр Байгалийн хээ угалз” театр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
03.10.23 22:45

Монгол Улсын Консерватори, ОХУ-ын ардын урлагийн “Өвөр Байгалийн хээ угалз” театр 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд Монгол Улсын Консерваторийн ректор ноён Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, ОХУ-ын хөгжим бүжиг, ардын урлагийн “Өвөр Байгалийн хээ угалз” театрын захирал Галина Сыроватка нар нарын үсэг зурлаа.

Олон улсын боловсролын төслийн хүрээнд зохиогдсон Олег Лундстремийн нэрэмжит II фестивалийн ачаар энэхүү хамтын ажиллагаа эхэлсэн юм. Галина Сыроваткагийн хэлснээр “Өвөр Байгалийн хээ угалз” театр фестивалийн төлөөлөгчдийн урилгыг хүлээн авч, фестивалийн дараахан удалгүй Монгол Улсын Консерваторид айлчилсан.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу эрдэм шинжилгээний бага хурал, мэдлэг, ур чадвараа солилцох зэрэг арга хэмжээг хоёр тал хамтран зохион байгуулах юм. Олон улсын боловсролын хөтөлбөрийн хүрээнд Лундстремийн уран бүтээлийн фестивальд Монголоос таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ирж оролцсоны дотор Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн байлаа.

Монгол Улсын Консерватори нь мөн Өвөр Байгалийн хязгаарын Урлагийн сургуультай шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр хамтран ажиллах гэрээ өмнө байгуулсан билээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.